Монгол English
Танилцуулга

"Акватик" ХХК нь 2005 онд Солонгос улсын “Hyundai qsis” компаний “Hyundai” брэндийн ус цэвэршүүлэгчийг худалдаалж үйл ажиллагаагаа эхэлсэн. Бид харилцагч, хэрэглэгчдэдээ хүний эрүүл аж төрөхөд чухал ач холбогдолтой дэлхийн түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн шинэ дэвшилтэт технологиор үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэхийг зорин ажилладаг.
 
2005 оноос оффис болон гэр ахуйн зориулалттай “Hyundai”, “Fresh water” брэндийн ус цэвэршүүлэгч, 2006 оноос “Winix” брэндийн агаар цэвэршүүлэгч, 2008 оноос “Izen”, ”Vovo“ брэндийн бүрэн автомат суултуур зэрэг 10 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж байна. 2011 онд үйл ажиллагаагаа өргөжүүлэн Солонгос улсын “Winplus” үйлдвэрийн материал, тоног төхөөрөмж, технологийн дагуу орчин үеийн шийдэл бүхий хуйлдаг хөшиг эх орондоо үйлдвэрлэж байна. Мөн Солонгос улсын “Tong Yang“ группын “Magic“ брэндийн дэвшилтэт технологи бүхий ус цэвэршүүлэгч, бүрэн автомат суултуур, аяга таваг угаагч, уураар шарах шүүгээ зэрэг бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд санал болгож байгаадаа баяртай байна.
 
Өнөөгийн эрчимтэй хөгжиж буй нийгэмд амьдарч байгаа цаг зав багатай хэрэглэгчиддээ ойртсон үйл ажиллагаа явуулах зорилгоор 2006 онд “Мишээл экспо” төв, 2009 онд Оргил-Шилтгээн худалдааны төв, 2011 онд Улсын циркийн зүүн талд “AQUA shop”, 2014 онд "Гэгээнтэн" цогцолборт  тус тус салбар дэлгүүрүүдийг нээн, худалдан авалтын дараах засвар үйлчилгээг хариуцсан тусгай алба байгуулан ажиллуулж байна. Бид байгуулагдсанаасаа хойш 7000 гаруй аж ахуйн нэгж, төрийн байгууллага, олон улсын байгууллага болон айл өрхүүдэд ажил үйлчилгээ үзүүлж, Нийслэлийн Хэрэглэгчдийн Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэгийн дээд шагнал “Хэрэглэгчдийн итгэмжит шилдгийн шилдэг хамт олон“ шагналаар шагнагдсан.

 
Салбар 1
Циркийн зүүн талд Капитрон банкны урд
11-330535, 9905-9555, 9400-9555, 7011-9555
11-330535
Салбар 2
Мишээл экспо С20 павилон
9904-9555, 7011-9555
11-330535
Салбар 3
ХУД, Гэгээнтэн худ-ы төв 2-р давхарт
9404-9555 , 9400-9555, 7011-9555
11-330535
© Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Aqua Shop эзэмшинэ. 2015 он