Монгол English
Мэдээлэл

аяга таваг угаагчийн түүх

2015-09-15   3952



Хамгийн анхны гар ажиллагаатай модон аяга таваг угаагчийн зохиогчийн эрхийг 1850 онд АНУ-ын Joel Houghton зохион бүтээгч авч байжээ. Энэхүү хэрэгсэл нь модоор бүтээгдсэн ба гар хөдөлгүүртэй байжээ.Энэхүү хэрэгсэл нь удаан бас найдвартай бус төхөөрөмж байлаа. 
Мөн өөр нэгэн зохиогчийн эрхийг L.A. Alexander нь 1865 онд анхны аяга таваг угаагчтай төстэй гэхдээ гар хөдөлгүүрт хатаагууртай төхөөрөмжөөр авч байжээ. Энэхүү төхөөрөмж нь хэрэглэхэд илүү хялбар байсан учир олон нийтэд илүү ихээр хүрсэн байна. 
Хамгийн анхны баталгаат /гар хөдөлгүүрт/ аяга таваг угаагчийг 1887 онд Josephine Cochrane нь бүтээсэн бөгөөд бүтээлийг 1893 онд Чикагогийн Дэлхийн үзэсгэлэн яармаг дээр анх удаагаа олон нийтэд танилцуулсан байна. Cochrane нь баян айлын охин байсан ба хэзээ ч өөрийн гараар аяга таваг угааж үзээгүй байна. Түүний зарц нар нь аяга тавгийг нь угаахдаа жижиг жижиг хагархай үүсгээд байдаг байснаас энэхүү төхөөрөмжийг бүтээх санаа төржээ. 
Английн William Howard Livens нь орон нутагт хэрэглэхэд тохиромжтой жижиг аяга таваг угаагчийг 1896 онд анх бүтээжээ. Энэ нь хамгийн анхны орчин үеийн угаагч төхөөрөмж байсан ба одоогийн аяга таваг угаагчинд ихэнх элементүүд нь шингэн үлджээ. Түүний загварт хатаагч хэсэг нь 1940 онд нэмэгджээ. 
2012 он гэхэд АНУ болон Герман улсын 75%-иас илүү гэр бүлүүд аяга таваг угаагч төхөөрөмжийг хэрэглэдэг болжээ. 

 


» буцах


Салбар 1
Циркийн зүүн талд Капитрон банкны урд
11-330535, 9905-9555, 9400-9555, 7011-9555
11-330535
Салбар 2
Мишээл экспо С20 павилон
9904-9555, 7011-9555
11-330535
Салбар 3
ХУД, Гэгээнтэн худ-ы төв 2-р давхарт
9404-9555 , 9400-9555, 7011-9555
11-330535
© Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Aqua Shop эзэмшинэ. 2015 он