Pure pro хатуулаг өндөртэй усны шүүлтүүр
R.O /Reverse Osmosis / системийн ус цэвэршүүлэгч
Дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ундны усыг шүүн тунгаах олон төрлийн технологи байдгаас хамгийн үр дүнтэй бага зардлаар их хэмжээний усыг цэвэршүүлэх R.O /Reverse Osmosis/ болон U.F /Ultra Filterion/ гэсэн 2 төрлийн арга өргөн дэлгэр тархсан байдаг. Бид энэ удаад R.O системийн ус цэвэршүүлэгчийг танилцуулж байна.
R.O систем гэдэг нь далайн гүнд амьдрах нэгэн төрлийн нэг эст амьтан өөртөө цэвэр ус гарган авах үйл явцыг эрдэмтэд лабораторын нөхцөлд дуурайлган хийсэн хамгийн орчин үеийн технологи бөгөөд энгийн ойлголтоор зөвхөн усны молекулыг л нэвтрүүлэх хэмжээний хэт нарийн шүүлтүүр гэж ойлгож болно.
R.O-р шүүгдсэн ус нь өөртөө органик нэгдэл үүсгэх хүчин зүйл исэлдэх чанар харьцангуй удаан хугацаанд явагдах учир уг шүүлтүүрийн системийг зөвхөн, ТӨВИЙН ЦЭВЭР УСАНД ХОЛБОГДООГҮЙ гүний худгаас ундны эх үүсвэрээ авч байгаа айл өрх болон албан газар, зуслан, хөдөө орон нутагт / ялангуяа говийн бүсийн аймгууд / хатуулаг болон бусад шүүхэд хүндрэлтэй төмрийн ион, хужир, бусад хүнд элементүүд г.м. хөрсний хөдөлгөөнт усанд тавихад нэн тохиромжтой.
Давуу талууд:
- NSF-н стандартыг хангасан 3,2 галлон нөөцлүүртэй.
- Автоматаар хаагддаг тагтай, жижиг тусгаарлагчтай, зэвэрдэггүй ганц тагтай
- Урт цорготой
- Усны даралт дэмжигч мотортой
- Түгээгүүрийн ус холбогчтой
- Гоожуурын хавхлагатай
- Системийн хоолойд 4 өнгийн кодлогдсон хоолойтой.
- Бүрэн угсармал
- 100 хувь үйлдвэрийн шалгуураар орж суурьлуулахад бэлэн болсон
Үзүүлэлт:
Мембран: 50 GPD / 189 LPD
Ажиллах даралт: 50 -100 psi
Хэмжүүрүүд: (cm) 37 (L) x 45(H) x 20 (W) –систем(cm) 28 (L) x 28(W) x 35 (H)- нөөцлүүр
Жин: 8 кг систем
|