Амралт сувилал

Аварга тосон сувилал нь Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг далайн төвшнөөс дээш 1250 метрт, Улаанбаатар хотоос 203 километр зайд байрладаг.

 

Тосон нуурын рашааны химийн найрлага нь карбонат гидрокарбонат-хлорид, натри, калцийн найрлагатай соодлог нуур юм. Аваргын рашаан нь гидрокарбонат-натри-магни-кальцийн найрлагатай, 2 ба 3 цэнэгт төмөртэй, нүүрсхүчлийн хийтэй хүйтэн рашаан юм.
Олон улсын тогтоосон хэмжээ¬гээр 1 литр тутамд 250 мг-аас илүү нүүрс  хүчлийн хий бүхий усыг нүүрхүчлийн хийтэй рашааны ангид оруулдаг бөгөөд манай орны ихэнх хүйтэн рашаан ялангуяа Хэнтийн уулархаг мужийн рашаанууд нүүрсхүчлийн хий 70-3625 мг/л орчим байна. Хэнтий орчмын хүйтэн рашааны ихэнх нь гидрокорбонат, ионт рашааны ангид багтдаг. Кальци эсвэл кальци- мангит рашааны бүлэгт багтах бөгөөд гидрокорбонат кальцит буюу гидрокорбонат магнит рашаан юм.

Тосон нуур нь эрсдэлжилтийн хувьд давслаг амттай бор саарал өнгөтэй, шүлтлэг, нуурын усны эрдлэсжилт 5-11 грамм/кг байдаг . Тосон нуур нь содын төрлийн нуур бөгөөд соданы найрлага нь 83 хувь хүрдэг. Аваргын нуур, Тосон нуур хоёр зэрэгцэж байгаа мөртөө нэг нь цэнгэг, нөгөө нь содатой байгаа нь Аварга нуурын ёроол нь зонхилон элс, Тосон нуурын ёроол шаг шаварлаг байгаагаар тайлбарлагдна.
Тосон нуурын шаварт цахиур, магни, кальци, титан, ванади, хром, зэс, натри, циркони, кобальт, циркони агуулагддаг байна.  

Ходоодны архаг үрэвсэл, 12 нугалаа гэдэсний хүндрэлгүй шархлаа, гэдэсний архаг үрэвсэл, элэг цөсний архаг өвчин, нойр булчирхайн архаг үрэвсэл, бодисын солилцооны өвчин, төмөр дутсан цус багадалтыг эмчлэхэд тохиромжтой.
Тосонгийн шавраар хазгаарын болон захын мэдрэлийн янз бүрийн үүсэлтэй   үрэвсэлт өвчнүүд, ууц нурууны өвдөлт, төв мэдрэлийн өвчин, хүүхэн харааны хямрал, бурцлёз өвчний дараах янз бүрийн үе мөчний өвчин, цусны даралт ихсэх, багасах, мэдрэлийн ядаргаа, арьс загатнах, арьсны экзим, усан гүвдрүү, диатез, хүүхдийн шөнийн шижин өвчнийг анагааж болно.
Шавар эмчилгээг хорт хавдар, үрэвсэлт өвчнүүд, архаг өвчний сэдрэлийн үе, сүрьеэ, декомпенсацийн шатанд байгаа зүрхний гажиг, даралт ихдэх өвчин, бронхийн багтраа, элэгний хатуурал өвчинд зохимжгүй гэдгийг анхаараарай.
6 дугаар сарын 14-нөөс 9 дүгээр сарын 16-ны хооронд буюу улирлын байдлаар ажилладаг.
Аварга тосоны рашаанаас хэдхэн км яваад Дэлгэрхаан сумын төв орно. Бас холгүйхэн “Монголын нууц товчоо”-ны 750 жилийн ойн даншиг наадам болсон сэрүүн дэнж, Чингисийн хөшөө байна.