Түгээмэл хайлт

AQUA Electronics

Бидний түүх

Акватик ХХК нь 2005 онд Даваажавын Номондалайн санаачилгаар үүсгэн байгуулагдсан бөгөөд ус, агаар цэвэршүүлэлтийн салбарт дэвшилтэт технологийг Монголын зах зээлд нэвтрүүлэгч тэргүүлэгч компаниудын нэг юм. Бид анх БНСУ-ын “Hyundai QSIS” компанийн “Hyundai” брэндийн ус цэвэршүүлэгчийг албан ёсоор худалдаалж үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

Үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш бид олон улсын чанарын өндөр стандарт бүхий “Winix”, “Chungho Nais”, “SK Magic”, “PurePro” зэрэг дэлхийн нэр хүндтэй брэндүүдийг Монголын хэрэглэгчдэд хүргэж, цэвэр ус, эрүүл орчны шийдлийг тасралтгүй санал болгож ирсэн.

Манай компани үйл ажиллагаагаа өргөжүүлэн Улаанбаатар хотод салбар дэлгүүрүүдээ нээж, мөн үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр хөгжиж, “Урлан төв” бүхий өөрийн байр, дэд бүтцийг бүрдүүлсэн.

Бид хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэн тэргүүнд тавьж, худалдан авалтын дараах засвар үйлчилгээний тусгай албыг байгуулан, найдвартай, түргэн шуурхай үйлчилгээг хүргэн ажиллаж байна. Мөн үйл ажиллагаандаа Smart ERP системийг нэвтрүүлснээр үйлчилгээний чанар, үр ашгаа улам сайжруулсаар байна.

Акватик ХХК нь нийгмийн хариуцлагыг эрхэмлэн “Цэвэр ус – Эрүүл хүүхэд” төслийг 2015 оноос хойш тасралтгүй хэрэгжүүлж, боловсрол, эрүүл мэндийн байгууллагуудад цэвэр усны хүртээмжийг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулж байна. Түүнчлэн “Номондалай сан”-гаар дамжуулан ажилтнуудынхаа гэр бүл, хүүхдийн боловсролыг дэмжин ажилладаг.

Бид цаашид байгальд ээлтэй, дэвшилтэт технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэн, хэрэглэгчдэдээ эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх эрхэм зорилгоо тууштай хэрэгжүүлсээр байх болно.

Эрүүл амьдралын

Зайлшгүй хэрэглээ.

— Бидний уриа
Алсын хараа

Монгол хүн бүрийн эрүүл амьдралын хэрэгцээг хангаж, амьдралын чанарыг дээшлүүлнэ.

Эрхэм зорилго

Монгол хүний биеийн онцлог, амьдралын хэв маягт тохирсон нэрийн брэндийг соёл, хэрэглээнд нийцүүлэн инновацалж, шинэ технологи бүхий бүтээгдэхүүнийг бий болгоно.

Үнэт зүйлс
ЧанарЭрүүл мэндХэрэглэгч төвИнновациХариуцлагаМэргэжлийн ёс зүй

Бидэнтэй холбогдоорой

Та ус цэвэршүүлэгч, агаар цэвэршүүлэгч, автомат суултуурын талаар зөвлөгөө авах бол бидэнд залгаарай.

Сагс

Сагс хоосон байна

Бүтээгдэхүүн нэмэхийн тулд дэлгүүрээ үзнэ үү

Миний бүртгэл

Нэвтрэх

Захиалгын түүх, хаягийн мэдээлэл хадгалах боломжтой